![](/uploads/201309/news/thumb/9460d805be9f951f929622caa9bbe94a_x3.gif)
Өнгөрсөн 8-р сарын 30-ны өдөр Америкийн цэргийн нисэх хүчний FF-22 Raptor онгоцыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин ОХУ-д үйлдвэрлэгдсэн пуужингийн довтолгооны эсрэг ашиглагддаг “Панцирь-1”пуужингаар сөнөөсөн . Зарим эх сурвалжийн мэдээлснээр F-22 Raptor сөнөөгч онгоц Иордоноос хойд хэсэгт унасан ажээ.
Мөн өдөр Сирийн хилийн ойролцоо нисэж байсан Америкийн цэргийн нисэх онгоцууд Сирийн МиГ-23 болон МиГ-29 загварын сөнөөгч онгоцуудтай тулгарсан байна. Сирийн онгоцууд тэднийг шууд чиглэн ниссэн гэх бөгөөд энэ үед Америкчууд тэндээс зайлан холджээ. “Манай тэнгэр зөвхөн биднийх. Манай тэнгэр дайснуудад хаалттай!” гэж Сиричүүд мэдээлсэн байна.
Харин энэ сарын 3-нд Израиль, АНУ –ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Израилийн пуужингийн довтолгооны “Хец-2” системийн ажиллагааг турших зорилгоор Газрын Дундад тэнгист баллистик пуужин тавьжээ. Эхний пуужин “Якорь” нь “Хец-2” пуужингийн үйл ажиллагааг нөхөх зорилготой байсан бол “Эрроу-2“ нэртэй пуужинг орон нутгийн цагаар 09:15 хөөргөсөн гэж Израилийн БХЯ мэдэгдлээ. Эхлээд онгоцноос пуужин тавих чимээ гарсны дараа тус пуужинг Израилийн пуужингийн хамгаалагч устгасан байна.
АНУ Сирийн агаарын орон зайг тандаж байна | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.