Шууд Chart

Сирийн гол сөрөг хүчин мэдэгдэл гаргалаа

2013-09-04 10:40:31

9-р сарын 2-нд Сирийн гол сөрөг хүчин болох "Сирийн үндэсний зохицуулах байгууллага”мэдэгдэлдээ тус улсад чиглэсэн цэрэг дайны аливаа халдлагыг эсэргүүцнэ гэжээ.

Мөн өдөр Сирийн албаны тал  Сирээс НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жаафари өөрийн улсын нэрийн өмнөөс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон Аюулгүйн зөвлөлийн даргад захидал илгээж "Сирийг түрэмгийлэх аливаа үйл ажиллагааг хориглохыг" уриалж, улс төрийн арга замаар Сирийн хямралыг зохицуулахад туслахыг уриална гэсэн байна.
 
Америк болон барууны бусад бүс нутгийн холбоотон тус улсад цэрэг дайны ямарваа халдлага хийхийг тус байгууллага эсэргүүцэнэ хэмээн  "Сирийн үндэсний зохицуулах байгууллга”мэдэгджээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ иймэрхүү түрэмгийлэл нь Америкийн ашиг сонирхол болон Израйлын аюулгүй байдлыг хамгаалах үндсэн дээр байгуулагдсан юм. Харин Сирийн ар түмний ашиг сонирхлын төлөө биш юм. Түүнчлэн цэрэг дайны түрэмгийлэл нь Сирийн хэт даврагч бүлгийнхэнд тустай, ардчилсан хувьсгал хийн улс орноо байгуулахад тусгүй юм гэжээ.
    
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сирийн гол сөрөг хүчин мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй