Шууд Chart

“Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” семинар боллоо

2013-09-04 11:03:39

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар JCI  Монгол байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, хууль эрхзүйн орчин, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн баталдаг, олон нийтэд хэрхэн мэдээлдэг мөн тендерийн баримт бичгийн агуулга, судалгаа, тендерт бэлтгэх, анхаарах зүйлсийг загвар жишээн дээр тайлбарласан юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” семинар боллоо  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй