Шууд Chart

Башар ал Ассад АНУ-ын Конгресст найдаж байна

2013-09-04 11:06:21

Сирийн төрийн тэргүүн Башар aл Ассад Иранд айлчлах үеэрээ мэдэгдэл хийсэн байна. Тэрээр АНУ-ын конгресс Сирит цэргийн цохилт өгөх тал дээр ухаалаг шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Ираны төв телевизийн дамжуулсан энэ мэдэгдлийн үеэр Башар aл Ассад Сирийн сөрөг хүчин энэ хэргийг өдөөж, химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг олон дахин давтаж хэлсэн юм. Энэ бүхэн Сирийн засгийн газрын эсрэг хуйвалдаан бөгөөд удахгүй үнэн мөн нь илэрнэ гэжээ. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө буюу Бямба гарагт АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама Сирит цохилт өгөх эсэх асуудлыг конгресстэй зөвлөлдөнө гэж мэдэгдсэн юм. Харин өчигдөр энэ шийдвэрээсээ буцаж, конгресстэй зөвлөлдөх шаардлагагүй болж байгааг Жон Керри мэдэгдсэн юм. Сирийн иргэд энэ бүх асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа талаар NHK сурвалжилсан байна. Зарим иргэд энэ асуудалд АНУ-ыг оролцохыг дэмжихгүй байхад зарим нь шууд цэргийн цохилт үзүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ бүх хэрэгтэй холбоотойгоор Арабын холбоо өчигдөр яаралтай хуралдаж, энэ тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Башар ал Ассад АНУ-ын Конгресст найдаж байна  
Үзсэн: 3182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй