Шууд Chart

Айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болголоо

2015-07-20 07:00:00

Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит хурлаараа эрчим хүчний үнэ, тарифт тодорхой зохицуулалтууд хийх шийдвэр гаргалаа. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг ба импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өсгөснөөс импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн.

Иймд  оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов.  Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар  хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлтүүдийг орууллаа.


Айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болголоо  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.14.36.xxx [103.14.36.xxx] 2015-07-20 13:56
muu nowshnuudaa boliochee, erchim huchny kompaniud ashiggui zardlaa tanaachee, ard irgedyn nuruun deer ymar ih achaa uuruuldeg yum be?

Бидэнтэй нэгдээрэй