Шууд Chart

Монгол Улс, Филиппин Улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2015-07-20 12:20:59

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2015 оны долоодугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтыг монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Филиппиний талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио нар тэргүүлж, хэлэлцээ хийв.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлоод, цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог дэмжин ажиллах, мөн бүс нутаг олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Түүнчлэн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгоор эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр, соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр, нийгмийн халамжийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг зэрэг хэлэлцээний түвшиндээ байгаа эрх зүйн холбогдолтой зарим баримт бичгийг байгуулах асуудлыг түргэвчлэх талаар талууд санал нэгдэв.


Монгол Улс, Филиппин Улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй