Шууд Chart

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт мандал өргөлөө

2015-07-20 16:17:19

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газар гэрэлт хөшөө босгож, мандал өргөлөө. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт орших Мандаа толгой гэх газар гэрэлт хөшөөг нь босгож, мандал өргөн аравнайлав. Аялал жуулчлалын маршрутад орсон энэ газар Өндөр гэгээний хүй дарсан гэрэлт хөшөөг босгосноор түүний төрсөн газрыг мөнхжүүлээд зогсохгүй жуулчдын анхаарлыг татах ач холбогдолтой гэж үзэж байна. 

Хөшөөний нээлтэд Өндөр гэгээний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн гишүүд, орон нутгийн удирдлагууд, нутгийн зон олон оролцлоо.

Дашрамд өгүүлэхэд, Өндөр гэгээний хүй дарсан газрын ойролцоо байсан өвгөн суваргын хойно байрлах шүтээний найман суваргыг 10 гаруй жилийн өмнө  бүтээж байжээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт мандал өргөлөө  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-07-20 18:22
ene urvacch baagiig ingej ih shuteh ni yuunii tsondon boldoo hoorhii

Бидэнтэй нэгдээрэй