![](/uploads/201309/news/thumb/4c4d36cf753a39889ad6276faec8ab97_x3.jpg)
Японы Цукуба хотын Рикон Биологийн Нөөцийн Институтын хэсэг эрдэмтэд нэг дусал цуснаас хулгана гаргаж авчээ.
Байнгын эргэлтэнд байдаг цусны эсүүд донор хулганы биеийн сүүл хэсгээс эхлэн биед цуглардаг ба түүнийг шинэ хулгана гаргаж авахад ашигладаг гэж тус институтын ажилтан мэдээлсэн байна.
Энэ эсийг суулгасан эм хулгана энгийн хугацаанд амьдарч шинэ зулзага гаргах боломжтой юм байна.
Институтын эрдэмтэд одоогоор хулганаас 600 гаруй генийн хуулбарыг гаргаж авчээ.
Хулганыг донорын эс болох тунгалагийн шингэнээс гаргадаг цусны цагаан эс, элэг, мөн яснаас гаргаж авсан эс зэргээс клондож шинээр гаргаж авах боломжтой байдаг гэнэ.
Нэг дусал цуснаас хулгана гаргаж авчээ | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.