Шууд Chart

Сирит цэргийн цохилт өгөх асуудал нь НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн дүрмийн дагуу байх ёстойг санууллаа

2013-09-04 13:28:36

Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэм энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр   тус улсын эсрэг цэргийн цохилт өгөх тухай асуудал яригдаад байгаа юм. Байцаан шийтгэх цохилт хэмээн нэрлэгдээд байгаа цэргийн цохилтын сөрөг нөлөөг олон улсын хамтын нийгэмлэг бодолцож үзэх хэрэгтэй гэж   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн анхааруулсан байна. Мөн тэрээр НҮБ-ын дүрмээр НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвшөөрлийн дагуу АНУ болон Франц зэрэг улс орнууд нь ийм ажиллагааг явуулах хууль зүйн эрхтэй гэдгийг онцлон анхааруулсан байна. Сирийн дэглэмийн эсрэг цэргийн цохилт өгөх алхам нь тодорхой хязгаарлагдсан хүрээнд явагдах тул “Байцаан шийтгэх цохилт”  гэж нэрлээд байгаа юм. Одоогийн байдлаар ОХУ болон БНХАУ Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай асуудалд НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн тогтоол шийдвэрт хориг тавих эрхээ эдэлнэ гэдгээ мэдэгдээд байгаа учир олон улсын түвшинд энэ асуудал нь нилээд маргаан  мэтгэлцээн дэгдээгээд байна. Хууль дүрмийнхээ дагуу аль нэг улсын дэглэмд цохилт өгөхийг НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-өөс гаргасан тогтоол шийдвэр нөлөөлдөг боловч сүүлийн үед уг зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл харгалзан ийм цохилт хийх явдал гарах болсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан ги Мүүн 8-р сарын 21-нд “Дамаск” орчимд болсон химийн зэвсгийн халдлага дайралтанд аль нэг талыг илт буруутгасан мэдэгдэл хийгээгүй, гэхдээ үнэхээр химийн зэвсэг ашигласан нь үнэн гэдгийг нотолж чадсан тохиолдолд тохирох арга хэмжээ авах ажлыг удирдахыг “Аюулгүйн зөвлөл”-өөс шаардсан байна. Сирийн одоогийн дэглэмийн эсрэг цэргийн цохилт хийх нь Сирийн өнөөгийн нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж, хямралыг дэвэргэнэ гэдгийг анхааруулж, бүс нутаг болоод олон улсын зүгээс аль болох хурдан хугацаанд “Женев”-т хуралдаан зарлан хуралдуулж тодорхой шийдэл гарц олж тогтоохыг уриалсан байна. Сири улсад ажилласан НҮБ-ын шинжээчдийн цуглуулсан биологийн дээжийг өнөөдөр Европын лабраториудад шинжилгээнд оруулахаар хүргэх ажил явагдах юм байна. 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирит цэргийн цохилт өгөх асуудал нь НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн дүрмийн дагуу байх ёстойг санууллаа  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй