Шууд Chart

Гадаад Харилцааны сайд Алтанбулагт ажиллалаа

2013-09-04 14:18:35

Гадаад Харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 2-ны өдөр Монгол-Оросын улсын хилийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Сайд Л.Болд Алтанбулаг-Хиагт боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар хоёр талын зарчмын тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэл хангах асуудлаар Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон Алтанбулаг боомтод үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналт шалгалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж мэдээлэл, санал солилцсон байна. Тэрээр мөн Оросын талын Хиагт боомтод очиж, тус боомтын өргөтгөлийн хүрээнд шинээр баригдах  гарц, боомтуудыг холбох авто замын зураг төсөлтэй танилцжээ.

Алтанбулаг-Хиагтын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй хил орчмын бүсийн бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, хоёр орны иргэдийн хил нэвтрэх нөхцөлд эергээр нөлөөлөх юм.

Гадаад Харилцааны сайд Алтанбулагт ажиллалаа  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй