Шууд Chart

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын ЦЭХ-ний төлбөр тооцоонд чадлын тариф тооцно

2015-07-25 10:52:20

Манай улсын цахилгаан эрчим хүчний ачаалал оройн 17.00-22.00 цагт хамгийн ихээр ихсэж ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авдаг. ОХУ-аас импортолсон цахилгааны төлбөрийг чадлын ба энергийн тарифаар тооцож, төлбөрийг валютаар хийдэг. Иймд системийн оргил ачааллын үе буюу 17.00-22.00 цагуудад системийн ачаалалд оролцож байгаа аж ахуйн нэгж хэрэглэгчдэд чадлын төлбөр ногдуулах өөрчлөлт хийгдлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан зөвлөмж болон цахилгааны чадлын төлбөр тооцох аргачлалтай дэлгэрэнгүй танилцана уу.


Чадлын тарифын тухай


Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд чадлын тариф шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан цахилгаан энерги ба цахилгаан чадлын талаарх ойлголтууд, тэдгээрийн ялгаа, төлбөрөө хэрхэн хянах, хэрэглээгээ зохицуулж чадлын төлбөрийг бууруулах арга замуудын талаарх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

 


Цахилгааны чадлын төлбөр тооцох аргачлал


Цахилгааны чадлын төлбөр тооцох аргачлал Чадлын тарифаар цахилгааны чадлын төлбөр тооцох ерөнхий зарчмууд, тооцооны үзүүлэлтүүд ба утгууд, тэдгээрийг тооцоонд хэрэглэх нөхцөл зэргийг тодорхойлно.


Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын ЦЭХ-ний төлбөр тооцоонд чадлын тариф тооцно  
Үзсэн: 3339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй