АНУ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л талаар ялгаварлан гадуурхахаас сэргийлсэн хууль батлагдаад 25 жил болж байна. Энэ хуулийг Америкийн иргэн бүр мэддэг, бас хэрэгжүүлдэг байна. 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суурь конвенцийг батлахдаа энэ хуулийг эш үндэс болгож байжээ. Тус хууль хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудыг амьдралаа өөрсдийнхөөрөө хүчээр бүтээх боломжийг олгодог юм.
Тэгвэл хагас сарын дараа үүрэгт ажлынх нь хугацаа дуусах АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл тус хууль батлагдсны 25 жилийн ойн хүрээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль нь арьсны өнгө, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосноос гадна, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аж ахуйн нэгж, засгийн газар ажил дээр нь, мөн нийтийн тээвэр, орон байр, харилцаа холбоо зэрэг үйлчилгээ, бараа олгохдоо ялгаварлан гадуурхахыг хоригложээ.
Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл хэлэхдээ "Бид Хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудын хуулийн ойг зүгээр нэг баяр гэж тэмдэглэдэггүй. Өөрсдийн үнэт зүйл, зарчмаа эргэн хардаг. Энэ хууль зөвхөн АНУ-аар хязгаарлагддаггүй. Олон улсад танигдсан, хүний эрхийн жишиг болсон хууль гэж хэлж болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Сенатын гишүүн байхдаа тус хуулинд гарын үсэг зурж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам үр нөлөөг нь бид харж байна." гэжээ.
Тус хууль батлагдсаны 25 жилийн ойг АНУ-ын засгийн газартай хамтарч ажилладаг, төсөл хөтөлбөрт нь хамрагдаж байсан манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамт тэмдэглэсэн юм. АНУ-ын Элчин сайдын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан ба яг одоо 2015 оны наймдугаар сарын 1-ны 9:00 цаг хүртэл "Жижиг төслийн уралдаан: ADA 25"-ыг зарлан, төслийн өргөдөл хүлээн авч байгаа юм байна. Тус төслийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

| АНУ-ын элчин сайд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа | ||
| Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.