Он гарснаас хойш хүн худалдаалах хоёр гэмт хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд болсон. Насанд хүрээгүй охидыг хуурч мэхлэн улсын хил давуулан худалдаалсан хоёр этгээдэд 6 жилийн хорих ял оноосон ч хуулийн зүйл заалтаар тэдний биеэр эдлэх ялыг нь хойшлуулсан байна.
Гэмт хэргийг үйлдсэн Х, А нар нь эмэгтэй. Тэд насанд хүрээгүй охидыг гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатайг нь далимдуулж, Эрээн хотод лангууны бараа зарах ажил байгаа. 2-3 сар ажиллаад олсон мөнгөөрөө сурах боломжтой гэж хуурч, хил давуулдаг байна. Ингээд Эрээн хотоос цааш Жанчхүүгийн даваан дахь Лангуфан нэртэй массажны газарт аваачиж, гадаад паспортыг нь хураан авч, бэлгийн мөлжлөгт оруулдаг байжээ. Өнгөрсөн жил үйлдэгдсэн энэ гэмт хэргийн шүүх хурал зургаадугаар сард болж, тэдэнд тус бүр 6 жилийн хорих ял, дээр нь 500 мянган төгрөгийн торгууль оногдуулсан боловч өнөөг хүртэл ялаа эдлээгүй байгаа аж.
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд нь хүүхэдтэй, эсвэл жирэмсэн гэдэг үндэслэлээр ялаа хөнгөрүүлж, бүр биечлэн эдэлдэггүй. Гэхдээ хүн худалдаалах гэмт хэрэгт гаршсан бол аргаа улам нарийсгаж, ийм хэргийг давтан үйлдэхгүй гэх баталгаа байхгүй гэж зарим эх сурвалж хэлж байна. Тэд ихэвчлэн хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэг, мэдээлэл хомс, ар гэрийнх нь амьдрал ядруухан айлын охид, эмэгтэйчүүдийг хуурч мэхэлдэг ажээ. Хэрэгтнүүд өндөр цалинтай ажилд зуучилна, эсвэл ажиллаж байгаад сургуульд сурч болно гэж итгэл үнэмшил төрүүлж, охид эмэгтэйчүүдийг гэмт хэргийн золиос болгодог байна.
| Охидыг хил давуулан худалдаалсан этгээдүүдийн ялыг хөнгөвчилжээ | ||
| Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.