Шууд Chart

УСУГ-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Номин-Эрдэнэ: Тухайн худагт ус шугамаар очдог учраас аюулгүй байдалд нөлөөлөх боломжгүй

2013-09-05 10:55:11

-Ус сувгийн удирдах газрын харъяа Шархадны орчим дахь ус түгээх байранд удаа дараа гэмт этгээд халдсан мэдээлэл иргэдээс ирлээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-БЗД-ийн нутаг дэвсгэр  Шархадны эцэст байдаг УСУГ-ын №10 ус түгээх байранд энэ оны 4, 7 сард хоёр удаа хулгайч халдсан хэрэг гарсан. Ингэхдээ худгийн ажилтаны ойр зуурын хэрэгцээний эд зүйлс, галын хорыг авч явсан. БЗД-ийн цагдаагийн хэлтэст  хулгайн хэргийн талаар мэдэгдэж, шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа

-Бидний гол хөндөж буй асуудал бол иргэдийн ундны усны аюулгүй байдал юм. Энэ талаар?
-Манай байгууллагын усны төв лабораторийн баталгаат шинжилгээний баг өдөр бүр бүх усан сангууд болон дамжуулж буй усанд хяналт тавьж ажилладаг. Тухайн худагт усшугамаар очдог учраас аюулгүй байдалд нөлөөлөх боломжгүй.
-Ер нь танай ус түгээх байрууд харуул хамгаалалт талаасаа хэр найдвартай вэ?
-Ус түгээх байрнууд маань ажлын бус цагаар хаалганы лац, цоожоор хамгаалагддаг. 2014 оны төсөвт шинээр 12 ус түгээх байранд камер суурьлуулах төлөвлөгөө гаргасан байгаа.
-Хэрвээ зөөврийн ус түгээдэг худаг халдлагад өртвөл ундны ус хэр найдвартай хамгаалалтад байдаг вэ?
-Яг одоогоор чанд харуул, хамгаалалт байхгүй.
Нийтэлсэн: Б.Баярт

УСУГ-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Номин-Эрдэнэ: Тухайн худагт ус шугамаар очдог учраас аюулгүй байдалд нөлөөлөх боломжгүй  
Үзсэн: 2972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй