![](/uploads/201309/news/thumb/c951f6d7afc30ab96ee3d91862cf809b_x3.jpg)
9-р сарын 5,6-ны өдрүүдэд ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол, Олон Улсын байгууллага Налайх 2” хөгжлийн хөтөлбөр хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах”сургалтыг “Континентал”, “Эдельвайс”зочид буудалд зохион байгуулж байна.
Сургалт нь Орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас хэрхэн хамгаалах зэрэг асуудлаар иргэдийг сургах зорилготой юм. Сургалтанд дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагууд, дүүргийн 1-20 дугаар хороодын ажлын алба, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагджээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах сургалт явагдаж байна | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.