![](/uploads/201309/news/thumb/b22f7f66fd6d288d875080a407275286_x3.gif)
Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд хэлэлцэж байна.
Чуулганд 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 70 хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл оролцож байна. Мөн 6 орны 20 гаруй зочин уригдан иржээ. Энэ чуулганаар хэлэлцсэн, дэвшүүлсэн саналыг нэгтгэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм.
Үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцоллоо.
Үндэсний судлаачдыг уралдуулж бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлнэ | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.