Монгол орны нийт газар нутгийн 8-хан хувийг нь л ой мод эзэлдэг байна. Бид жил бүр хөрөнгө хүч гаргаж шинээр мод суулгадаг ч байгаа ойн сангаа хамгаалж үлдэх нь түүнээс ч чухал. Манай улс дэлхийн хамгийн их ойн сантай ОХУ-тай хил залгаа оршдог учир модны хэрэглээгээ импортоор хангаж, ойн сангаа хадгалж үлдэх бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ мод импортлогч аж ахуйн нэгжүүдээ чадавхжуулахгүй бол цаасан дээрхи энэ бодлогыг хэрэгжүүлэх боломж хомс байгаа талаар тэд мэдээлж байна.
Дэлхийн ихэнх орон модныхоо хэрэглээг импортоор хангахыг зорьж, хууль эрх зүйн зохицуулалт мөн эдийн засгийн аргаар дэмждэг. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөс гадна мод импортлогч ААН-үүддээ хөнгөлөлттэй зээлийг олгодог. Ийм замаар ойн сангаа хамгаалахыг улс орнууд эрмэлзэж байна. Харин манай улсынхувьд 2013 онд импортоор орж ирж байгаа модны гааль болон НӨАТ-ыг чөлөөлсөн. Үүний үр дүнд 2013 онд 5.9 мянган шоо метр мод хилээр орж ирж байсан бол 2014 оны эцэст энэ тоо 120 мянга гаруй болсон гэж салбарын яамнаас мэдээлж байна.
| Ойн сангаа хадгалж үлдэх бодлого баримтлах хэрэгтэй | ||
| Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.