Шууд Chart

Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо

2015-08-04 15:18:23

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ.

Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар баримтлах бодлого, байгалийн хий, газрын тосны салбарын хөгжил, Хятадын байгалийн хий, газрын тосны салбарын талаар болон монгол-хятадын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцууллаа. Хуралдааныг ЭХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хааж товч үг хэлэв.

Дашрамд дурдахад өнгөрсөн оны 10 дугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын анхдугаар хуралдаан болсон юм.


Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй