Шууд Chart

С.Ганбаатар ажилгүй 30 мянган ээж, цэцэрлэггүй 60 мянган хүүхдийн төлөө хуулийн төсөл өргөн барилаа

2013-09-05 13:24:42

УИХ-ын гишүүн С.Ганбаатар СӨБ-ын тухай хуулийн “Хүүхэд харах үйлчилгээ” заалтад  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл их хуралд оруулж байгаа. Тиймээс эрхэм гишүүн өчигдөр цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхэнтэй, харин өнөөдөр МҮЭСТ ордонд эцэг, эхчүүдтэй уулзаж санаачилсан хуулийн төслийнхөө талаар санал бодлоо солилцож байна. Тэрбээр бага насны хүүхдээ өгөх цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас  эзэмшсэн мэргэжил, боловсролоо зэврүүлэн гэртээ сууж байгаа 30 гаруй мянган ээж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж болзошгүй бага насны 60 орчим мянган хүүхдийн эрх ашгийн өмнөөс энэ хууль нь зайлшгүй батлагдах ёстой. Хууль батлагдахад эцэг эхчүүд төдийгүй хүн бүрийн оролцоо чухал” гэж үзэж байгаа юм.  
Энэ хуулийн төсөл батлагдвал цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхний эрх зүйн орчин баталгаажих, хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болох, эцэг эх, асран хамгаалагчид ажил эрхэлж гэр бүлийн орлого нэмэгдэх зэрэг олон дэвшилтэт нөхцөл бүрдэх аж. Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх сонирхол бүхий иргэд байнгын тогтвортой ажлын байртай болж, амьжиргааны баталгаа нь хангагдах юм.

 
Нийтэлсэн: Б.Баярт

С.Ганбаатар ажилгүй 30 мянган ээж, цэцэрлэггүй 60 мянган хүүхдийн төлөө хуулийн төсөл өргөн барилаа   
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй