Шууд Chart

Улаанбаатар-Тяньжины хооронд автозамаар ачаа зөөвөрлөнө

2015-08-04 17:10:51

Монгол Улс БНХАУ-ын Тяньжинь боомт хүртэл автомашинаар тээвэр хийнэ. Ингэснээр Улаанбаатарт ирэхийн тулд 14 хоногоос нэг сарын хугацаа зарцуулдаг байсан ачаа долоо хоногийн дотор ирэх боломжтой болох юм. Гэхдээ энэ бол эхний ээлжийн туршилтын тээвэр. Хоёр талд харилцан ашигтай байвал “Эйч 3” маршрутын энэ замыг хоёр улсын тээвэрт ашиглаж эхлэх юм байна.

Туршилтын ачилтыг есдүгээр сарын 9-16 өдрүүдэд хийнэ. Хоёр улсын талаас тав таван тээврийн хэрэгсэл гарч Улаанбаатар, Тяньжины хороонд бараа тээвэрлэнэ. Энэ бол БНХАУ өөрийн нутаг дэвсгэр дээгүүр 1100 км зайд бусад орны тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаа анхны тохиолдол юм. Ази Европыг холбосон торгоны замын үргэлжлэл Тянжинь боомт хүртэл ачааны машинаар тээвэрлэлт хийх маршрут батлагдчихвал эдийн засагт томоохон дэмжлэг болно. Мөн Монгол Улс Ази Европыг холбосон автозамтай болоход ч нэг алхам дөхөх юм. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбаатар-Тяньжины хооронд автозамаар ачаа зөөвөрлөнө  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй