Шууд Chart

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн, яармаг болно

2013-09-05 13:19:22

9-р сарын 6-8-ны өдрүүдэд “Барилга орон сууц-2013”үзэсгэлэн, яармагийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болох бөгөөд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байгаа арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно.
 
Яармагийн үеэр хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчдийн уулзалт, шинэ техник технологийн танилцуулга санал солилцох семинар болохоос гадна хямдрал, урамшуулал зарласан шинэ орон сууцнуудаас сонголтоо хийж, газар дээр нь банкны хөнгөлттэй зээлд хамрагдах боломжтой юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн, яармаг болно  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2013-09-06 17:27
Хэдээс хэдэн цагийн хооронд болж байгаа юм бол?

Бидэнтэй нэгдээрэй