Шууд Chart

Банкны зээлийн хорооны шийдвэр ирүүлэх хугацааг сунгалаа

2015-08-05 11:14:03

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо”-ны хурлаар дэмжигдсэн төслүүдийг арилжааны банкуудаар судлуулж, тус санд банкны зээлийн хорооны шийдвэрийг ирүүлэх хугацааг 2015 оны наймдугаар сарын 21-ний өдрийг дуустал сунгасан байна.

Хугацааг дахин сунгах боломжгүй тул зээлийн хорооны шийдвэрээ хугацаандаа багтаан ирүүлэхийг дээрх аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна гэж Аж үйлдвэрийн яамны цахим хуудаснаа мэдээллээ. 


Банкны зээлийн хорооны шийдвэр ирүүлэх хугацааг сунгалаа  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй