Шууд Chart

Америкийн нүүрсний тэргүүлэгчдийн нэг дампуурлаа зарлалаа

2015-08-05 11:41:27

АНУ-ын нүүрс олборлогчдыг тэргүүлэгч компаниудын нэг болох "Alpha Natural Resources" компани өнгөрсөн Даваа гарагт тус улсын дампуурлын тухай хуулинд заасан дагуу орон нутгийн дампуурлын хэргийн шүүхэд хүсэлт гарган, өөрийн компанийг дампуурсан болохыг албан ёсоор зарлалаа.

Үүний гол шалтгаан нь, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ болон эрэлт зогсолтгүйгээр унаж байгаа явдал болохыг тус компанийн удирдлагууд мэдэгдэв. Мөн АНУ-ын засаг захиргаанаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэх болсон цаг уурын дулаарлын эсрэг далайцтай бодлого, дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг эрс хумих, 2030 он гэхэд эрчим хүчний нүүрсний хэрэглээг эрс багасгах зорилтууд нь нүүрс олборлогчдод илт нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Энэ мэт шалтгаанаар АНУ-ын нүүрсний зах зээлийн тэргүүлэгч бусад компаниуд ч дампууралд хүрээд байгаа гэнэ. Тодруулбал, сүүлийн жилүүдэд тус улсын 30 гаруй компани дампуурлаа зарлаад байгаа бөгөөд сүүлийн долоон сарын турш алдагдал хүлээгээд байгаа хэд хэдэн компаниуд ажилчдаа цомхотгох, орд газруудаа хямдаар зарах гэх мэт арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа юм.


Америкийн нүүрсний тэргүүлэгчдийн нэг дампуурлаа зарлалаа  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй