Шууд Chart

Сайншандын аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулах сонирхолтой гэв

2015-08-05 14:39:36

Сайншандын аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Японы Шизүока мужын захирагч илэрхийллээ. Япон улсын   брэнд болсон Yamaha, Toyota  зэрэг томоохон үйлдвэрүүдийн өлгий нутаг Шизүока мужын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэд өнөөдөр аж үйлдвэрийн яамтай зарим чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэ үеэрээ Сайншанд хотын аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулах саналтай байгаагаа тэд хэллээ. Эхний ээлжинд Сайншанд төдийгүй аж үйлдвэрийн салбарт дулааны болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Япон улсын Шизүока мужын захиарагч Кавакацү дурдлаа

Манай улсын хувьд Япон улстай хийж байгаа нийт худалдааны эргэлт 400-500 сая долларын хэмжээнд байдаг.   Мөн Монголын талаас хийх экспорт 20 сая доллар буюу нийт худалдааны дөрвөн хувийг эзлэдэг. Энэ тоо цаашид өснө гэдэгт итгэлтэй байгаагаа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ. Монгол улс анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай энэ онд байгуулсан гэдгийг тэрбээр онцолсон юм.

Сайншандын аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулах сонирхолтой гэв  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй