![](/uploads/201309/news/thumb/9fa7b0ec264d5082b10ca710888a83f2_x3.gif)
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденыг хоёр орны хооронд гэмт хэрэгтнийг харилцан солилцох зөвшилцөл байхгүй учир АНУ-руу буцаахгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн 1-р сувагт өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.Тэрээр “Сноуденыг буцаан авахыг хүсэж байгаа нь АНУ-ын засаг захиргааны зөв байж болох боловч асуудлын гол нь энэ биш юм. ОХУ АНУ-д нэг бус удаа ийм зөвшилцөл хийхийг санал болгосон боловч татгалзсан хариу авсан юм” гэсэн байна.
Сноудэн иргэдийг тагнадаг АНУ-ын Засгийн газрын PRISM нууц ажиллагааны талаар олон нийтэд дэлгэсэн юм. Тэрээр одоогоор ОХУ-д түр хугацаанд орогнох эрх олж аваад байгаа билээ.
Эдвард Сноуденыг АНУ-руу буцаахгүй байж болзошгүй | ||
Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.