Шууд Chart

Фүкүшимад газрын хөрсийг хөлдөөх туршилт хийхээр болжээ

2013-09-05 14:03:13

Фүкүшима Дайчи цөмийн байгууламжийн реакторуудаас маш өндөр түвшний цацраг идэвхи бүхий хорт бодисоор бохирлогдсон ус ялгарч, газрын гүний устай холилдон номхон далайд цутгаж байгаа явдлыг зогсоох үүднээс хөрсийг хөлдөөх аргыг туршиж үзэхээр болж байна. Тус байгууламжийг хариуцдаг Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор өдөр бүр 400 тонн бохирлогдсон ус гадагш алдагдсаар байна. Одоогийн байдлаар ус гадагш шүүрч байгаа нь тогтоогдсон 4 реакторын доор газрын гүнд 30 метр өндөр, 10 метрийн радиустай ган хоолой байгуулах бөгөөд тус хоолой руу -40 хэмийн кальцийн хлоридын шингэн юүлснээр газрын хөрс хөлдөнө гэж тооцож байгаа юм. Ингэснээр гүний ус цацраг идэвхит бодисоор бохирлогдон гадагш урсахгүй байх нөхцлийг бүрдүүлэх юм байна. Японы засгийн газраас Фүкүшимагийн ослын 470 сая долларын сан байгуулахаар болсноос хөлдөөх байгууламжинд нийт 320 сая америк доллар олгохоо амлаад байгаа аж. Үүнээс өмнө цөмийн байгууламжийн реакторуудын доорх хөрсийг хөлдөөх нь гүний бохирлогдсон усны урсацыг зогсоох эсэхийг энэ 10 сарын дунд үеэс эхлэн туршиж үзэхээр болж байна. Ирэх оны 3 сар хүртэл үргэлжлэх туршилтын ажилд зориулж 1,3 тэрбум иен зарцуулахаар болж байгаа юм. 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фүкүшимад газрын хөрсийг хөлдөөх туршилт хийхээр болжээ  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй