Шууд Chart

Дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын Худалдааны дэд сайдыг хүлээж авч уулзав

2015-08-06 10:21:12

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Худалдааны дэд сайд, хатагтай Гао Янь-ийг хүлээж авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол-Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр талын худалдаа, эдийн засагт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаагаа харилцан нотлов.

Дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжлийг дэмжиж буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд талархал илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов.

Ингэхдээ, хоёр тал ойрын хугацаанд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хийж, Эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.


Дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын Худалдааны дэд сайдыг хүлээж авч уулзав  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй