АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирид цэргийн цохилт өгөх тухай асуудлыг олон улсын нийгэмлэгүүд дэмжихийг уриалсан байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын Санкт Петербург хотноо эхэлж байгаа “Их-20”-ийн уулзалтанд оролцохоосоо өмнө Швед улсад айлчилж, тус улсын ерөнхий сайд Фредрик Райнфелдтэй уулзсан байна. Энэ уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Барак Обама олон улсын нийгэмлэгүүдэд хандан, “Башар Ал Ассадаар тэргүүлүүлсэн Сирийн засгийн газар үй олон гэмгүй иргэдийг хөнөөсөн химийн зэвсэг хэрэглэсэн хэргийг зүгээр дуугүй өнгөрүүлж болохгүй. Америкийн конгресс энэ хэргийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Хэрвээ тэдний дэмжлэгийг олвол Сирид хийсэн хэргийх нь хариуг хатуу барих болно” гэсэн юм. Мөн Шведийн талаас энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь байж боломгүй хэрэг бөгөөд НҮБ-ын шийдвэргүйгээр цэргийн цохилт өгөхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Герман улс Шведтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ төдийгүй АНУ-ын зарим холбоотон орнууд ч үүнийг дэмжихгүй байгаа юм.
| Барак Обама өөрийгөө дэмжихийг уриаллаа | ||
| Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.