Шууд Chart

Сирийн дүрвэгчид Болгарыг зорих болов

2013-09-05 14:32:07

Сирийн иргэний дайны хөлөөс дүрвэгсэд Tурк, Ирак, Ливан болон Иордан улсад байгуулагдсан дүрвэгчдийн хотхонд хүрч тэндээ түр хугацаанд амьдарч байсан бол өдгөө тэдгээр хотхоны ачаалал хирээс хэтэрсэн тул дүрвэгчид Болгар болон Серб зэрэг улсуудыг зорих болсон байна. Тухайлбал Болгар улсын хилийг нэвтэрч хүмүүнлэгийн тусламж хүсэх Сиричүүдийн тоо нэмэгдэх болсон учир тус улсын засгийн газар Европын холбоо болон Улаан загалмай зэргээс тодорхой хүрээнд дэмжлэг туслалцаа авахаар шийдвэрлээд байгаа юм. Болгар дахь Сирийн чөлөөт холбоо төрийн бус байгууллагынхан тусламжийн төв нээж, үүгээрээ дамжуулан дүрвэгчдэд тусгай түр хугацааны биеийн байцаалт бичиг баримт олгож эхэлжээ. Тус байгууллага нь дүрвэгч хүүхэд багачуудад хүнсний тусламж үзүүлэхээр санхүүгийн хандив цуглуулж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн дүрвэгчид Болгарыг зорих болов   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй