Египетийн зэвсэгт хүчин хулгайн наймаа хийгддэг нүхэн гарцнуудыг сүйтгэж эхэлсний улмаас Газын зурваст эрчим хүч болон бусад бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэж эхэлсэн байна. Мягмар гарагт Рафах хотын орчимд Египетийн батлан хамгаалахын хүчний ухагч машинаар Газын зурвас руу олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг хууль бус нүхэн гарцуудыг нураах ажиллагаа явагдсан юм. Хамасын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар Египет Газын хил орчмын нүхэн гарцуудыг сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор устгасан, тэдгээрийн олонхийг дахин ашиглах боломжгүй болгосон юм. Үүнээс үүдэн Газын зурвас дахь Палестиньчууд шатахуун түгээх газарт урт дараалалд зогсч, өдөр бүр 14 цаг цахилгааны хязгаарлалт хийж эхлэхэд хүрээд байгаа юм. Газын зурвасын оршин суугчдын тогтвортой амьжиргаанд ямар нэгэн байдлаар хориг саад хийх нь тэдгээр иргэдийн нөхцөл байдлыг хүндрүүлдэг тул хөрш зэргэлдээ улс орнууд хилээ нээх шаардлагатай гэж Газын зурвасын газрын тосны аж ахуйн нэгжүүдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч өгүүлсэн байна. Зэвсгээс эхлээд тамхи хүртэл зөөдөг байсан хулгайн наймааны нүхэн гарцуудыг хааснаар шатах тослох материал болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдээд байгаа ажээ.
| Египет Газын хил орчмын нүхэн гарцуудыг хаажээ | ||
| Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.