Шууд Chart

Ё.Отгонбаярт холбогдох хэргийг АТГ-руу шилжүүллээ

2013-09-05 14:44:58

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүллээ. Учир нь, дээрх хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч АТГ дээр шалгахаар болсон байна. 

Түүнийг Боловсролын сайд байх үеийн бүхий л тендерийн материалыг нэг бүрчлэн шалгаж эхлээд байгаа юм. Харин эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэргийг тусгаарласан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ё.Отгонбаярт холбогдох хэргийг АТГ-руу шилжүүллээ  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй