Цалингаа нэмэхийг шаардаад байсан Өмнөд Африкийн алтны уурхайн хэдэн мянган уурхайчид яриа хэлэлцээ бүтэлгүйтсний улмаас ажил хаялт зарлалаа. Үндэсний уурхайчдын холбооноос өнгөрсөн долоо хоногт цалингийн хэмжээг 60-100 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Алтны уурхайн аж ахуйн нэгжийнхний ашиг орлого нэмэгдэж, баян ядуугийн ялгаа илт болсон энэ үед хөдөлмөрийн хүнд нөхцөлд биеийн хүчний хүнд ажил хийж байгаа уурхайчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн удирдлагууд өөрсдөө зардлаа бууруулах ёстой гэж холбооныхон үзжээ. Тэдний хэлэлцээр тодорхой үр дүнд хүрч чадаагүй учраас Карлетонвиллийн хэд хэдэн уурхайн 14 мянга гаруй ажилчид ажил хаялтанд нэгдсэн байна. Уурхайчдын ажил хаялт салбарын аж ахуй эрхлэгчдийг хэдэн сая ам долларын хохирол амсуулж эхэллээ. Өдөртөө 761 кг алт олборлодог байсан нэг аж ахуйн нэгж л гэхэд 34 сая долларын алдагдал хүлээгээд байна.
| Өмнөд Африкийн уурхайчид ажил хаялт зарлажээ | ||
| Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.