Шууд Chart

15 кг алт хууль бусаар хил давуулахыг завджээ

2015-08-12 09:46:45

Замын үүд дахь хилийн боомтоор 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завдсан байна. Хамгийн сонирхолтой нь энэ хэргийг жирийн нэг хил гарч байгаа иргэн бус харин вагоны машинистууд үйлдэх гэж байсныг тагнуул болон гаалийнхан хамтран илрүүлжээ. 15 кг бол үлэмж их хэмжээнд тооцогдоно гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ удаагийнх вагоны машинистуудын зүтгүүртээ нууж хууль бусаар хил дамнуулахыг оролдсон 2 дахь удаагийн оролдлого болон бүртгэгджээ.

Монголбанкинд тушаах алтны нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. 2014 оны нэг сард алтнаас авах татварыг 5 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулснаар өнгөрсөн жил 12 мянган тн буюу өмнөх оныхоос хоёр дахин их алтыг монголбанкинд тушаасан байна. Яг үүнтэй зэрэгцээд хууль бусаар алт хил давуулах гэмт хэрэг хоёр дахин багассан гэж гаалийнхан хэлж байлаа.
 
Харин энэ мэтийн томоохон хэргүүдийн талаар тагнуулынхан мэдээлэл сайн цуглуулж чадсан учраас илрүүлэлт амжилттай болсон гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэлээ. Гаалийн мэргэжилтнүүд жил бүр галт тэргийг хэрхэн яаж шалгах талаар улаанбаатар төмөр замтай хамтран сургалт зохион байгуулдаг юм байна. 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

15 кг алт хууль бусаар хил давуулахыг завджээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй