Холбооны бүгд найрамдах Бразил хотноо Дэлхийн ур чадварын байгууллагын нэгдсэн хурал боллоо. Уг хурлаар шинээр гишүүн орон бүртгэх, Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний шалгаруулалтад орсон зарчмын өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Мөн 2019 онд Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг тодруулсан юм. Ингэхэд Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд ОХУ зохион байгуулах эрх авлаа.
Дэлхийн ур чадварын байгууллага нь 1950 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр 75 дахь улсаа гишүүнээр бүртгэн авлаа. Энэ жил Изриаль, Палестин, Костарика улсууд шинээр гишүүнээр элссэн байна. Мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг дэлхийд таниулах зорилгоор тус байгууллага ажилладаг. 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Франц, Бельги, ОХУ өрсөлдсөн байна.
Тус хуралд гишүүн 50 гаруй улсын төлөөлөл оролцож, эрхийн төлөө өрсөлдөж байгаа гурван оронд саналаа өгсөн байна. Санал хураалт хоёр шаттай болж, ОХУ-ын Казань хот зохион байгуулах эрхийг авчээ. Энэ эрхийг авахын тулд ОХУ найман жил бэлтгэсэн байна. Өмнөх 2013 оны тэмцээний үеэр 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Эмират улс авсан юм. Монгол улс энэ байгууллагын гишүүнээр 2014 онд албан ёсоор элссэн. Тиймээс энэ жил анх удаа Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Дэлхийн ур чадварт өрсөлдөх тамирчдаа улс орнууд хоёр жилийн өмнөөс улс бэлддэг байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн дэлхийн аваргад оролцоод дуусангуут, дараагийн тэмцээний бэлтгэлд ордог гэсэн үг.
Өнөөдөр Дэлхийн аваргын тэмцээн албан ёсоор нээлтээ хийж, 59 орны 1192 хүүхэд залуус эзэмшсэн мэргэжлийн ур чадвараараа гурав хоног өрсөлдөж, энэ сарын 15-нд дэлхийн аварга тодорно.
| ОХУ 2019 онд Дэлхийн ур чадварыг тэмцээнийг зохиох эрх авлаа | ||
| Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.