Өчигдөр Египет улсын цэргийн шүүх Суэцийн суваг орчимд хяналт хийж байсан цэргүүдийн эсрэг өнгөрсөн сард дайралт хийсэн гэсэн үндэслэлээр Мусульман ахан дүүс намын 52 гишүүнийг буруутган тодорхой шийтгэл оногдуулсан байна. Тус улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч гэсэн тодотголтой Мухаммед Мурсиг албан тушаалаас нь татан буулгасны дараагаар олон нийтийн эсэргүүцлийн жагсаал суулт эхэлсэн юм. Мусульман ахан дүүс намын гишүүд Суэцийн сувгийн боомт хотод үүргээ гүйцэтгэж байсан цэргүүдийн эсрэг буу болон тэсрэх бөмбөг ашиглан дайралт хийсэн гэж буруутган нэг гишүүнд бүх насаар нь, гурван гишүүнд 15 жилийн, 48 гишүүнд 5-10 жилийн хорих шийтгэлийг тус тус оногдуулсан байна. Одоогийн байдлаар нэгэн үе хүчээ авч байсан тус намын дээд тэргүүн Мухаммед Бадийг баривчлан саатуулж, удахгүй шүүх хурлыг зохион байгуулна гэсэн мэдээллийг өгсөн юм. Тус намынхантай холбоотой шүүх хурал түүний шийдвэр болон түр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийт эсэргүүцэн нийгмийн тогтвортой байдал улам бүр хурцдах хандлагатай болж байгаа гэж ажиглагчид мэдээлж байна.
| 52 гишүүнд ял оногдуулжээ | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.