Шууд Chart

Хуульчдын анхдугаар их хурал маргааш болно

2013-09-05 15:51:04

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт  8-р сарын 19-23-ны өрдүүдэд цахим хэлбэрээр явагдсан. Харин маргааш Монголын хуульчдын төлөөлөл цугларч анхдугаар их хурлаа хийх гэж байна. Уг хурлаар хуульчдын холбооны дүрэм батлах, тус холбооны ерөнхийлөгчийг батлах, мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнээ батламжилна.
 
Хуульчдын анхдугаар их хурал нь шаардлагатай дүрэм журмуудыг болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ баталснаар холбоогоо байгуулах аж. Энэхүү Хуульчдын холбоо байгуулах Хуульчдын анхдугаар их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгч,  үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хуульчдын анхдугаар их хурал маргааш болно   
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй