Пакистаны сурагч охин Малала Юсафзани “Ном бол терроризмыг дарах зэвсэг” гэж Английн Бирмингхамын шинэ номын сангийн нээлтэнд оролцох үеэрээ хэлжээ. Түүнийг охидод боловсрол олгох эрхийн тухай өгүүлсэн учир талибаны зэвсэгт босогчид толгойд нь буудаж гэмтээсэн юм. Өдгөө 16 настай тэрээр европт томоохонд тооцогдох номын сангийн нээлтэнд илтгэл тавьж, “Би хэдэн мянган ном уншиж, мэдлэг боловсролоор өөрийгөө хүчирхэгжүүлнэ, харандаа ном бол терроризмыг дарах цорын ганц зэвсэг” хэмээн өгүүлжээ. Энэ жилийн Нобелийн энх тайвны төлөөх шагналд нэр нь дэвшээд байгаа өсвөр насны охин толгойдоо гэмтэл авсны улмаас өнгөрсөн 10-р сард Англид хагалгаанд орж, өдгөө нүүрнийхээ зүүн хэсэгт үл анзаарагдам сорвитой болж үлдсэн юм. Тэрээр эцэг эхийн хамт Бирмингхам хотод нүүж иржээ. Түүний тавьсан илтгэл нь түүнтэй ижил өсвөр насны хүүхэд багачууд төдийгүй залуучуудад сурч мэдэхийг уриалж, цагийг хий дэмий үрэх бус шинэ нийгмийн, шинэ эрин үеийн төлөөлөл гэдгээ ухаарахад нь нөлөө үзүүлж байгааг дэлхий нийт сайшаан хүлээн авч байна. 1974 онд байгуулагдсан Бирмингхамын номын санг сэргээн завсарлаж өндөр технологи нэвтрүүлэн хэдэн зуун мянган номоор олон нийтэд үйлчилж эхэлсэн байна.
| Малала охин номын сангийн нээлтэд илтгэл тавьжээ | ||
| Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.