Шууд Chart

Нацийн Германы харгалзагчдыг шүүнэ

2013-09-05 16:37:40

Нацийн германы цэргийн гэмт хэргийг мөрдөх Германы мөрдөн байцаах газар хуучин Освенцийн үхлийн гяндангийн 30 харгалзагчид хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулах тухай хүсэлтээ улсын прокурорын газарт гаргаад байна. Мөрдөн байцаах газрын тэргүүн Курт Шримм зарим харгалзагчид 97 нас хүрч байгаа боловч хүний амь нас хохироосон хэргийнхээ төлөө шийтгэл хүлээх чадамжтай хэмээн мэдээлж дээрх хүсэлтээ гаргаснаа мэдэгдсэн байна. Тус байгууллага нь сэжигтэн этгээдэд бие даан шийтгэл оногдуулах эрх зүйн чадамжгүй учир орон нутгийн прокурорын газарт энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг нийлүүлж, ингэснээр тэдэнд оноох шийтгэл болоод шүүхээр хэлэлцэж болох эсэхийг нь шийдвэрлэхээр болж байгаа болжээ. Тэдгээр харгалзагчид цагийн аясаар хөгширч хэрэг хүлээх чадвар нь буурч байгаа учир чухам хэд нь шүүх хуралд шүүгдэгчээр оролцохыг нь тодорхой хэлж чадахгүй байгаа юм. 1958 онд байгуулагдсан мөрдөн байцаах газар нь Освенцийн 49 хамгаалагчтай холбоотой хэрэг нээж мөрдөн байцаалт явуулж байсан боловч тэднээс ес нь таалал төгсч, долоо нь гадаад улсад амьдарч байгаа   учир 30 харгалзагчид шийтгэл оногдуулах тухай шүүх хурлыг зохион байгуулах хүсэлтийг гаргасан аж. Освенцийн үхлийн гянданд 6000 мянган харгалзагч, хамгаалагч ажилтнууд ажиллаж байсан бол тэнд 1 сая 100 мянга гаруй еврейчүүд хүнд хүчир хөдөлмөр, өвчин, өлсгөлөнгийн улмаас амь насаа алдсан байдаг юм. Нюрембергийн шүүх хурлаар 1945-46 оны хооронд 106 мянган Герман болон Нацийн цэргүүдийг цэргийн гэмт хэрэгтнээр татаж, тэдний 13 мянгад нь тодорхой ял шийтгэл оногдуулсан түүхтэй.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нацийн Германы харгалзагчдыг шүүнэ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй