![](/uploads/201309/news/thumb/bc3a195abe92e6858d483d30ae8f299f_x3.gif)
Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Тус нэгтгэл 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулснаар төсвийн хөрөнгийг хэмнэж, нийтийн эзэмшлийн зам талбайд цогц үйл ажиллагаа явуулна.Ингэснээрээ нэгдсэн нэг удирдлагатай ажиллаж, тухайн байгууллагын нөөц боломж бололцоог зөв зарцуулж, нийтийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техник технологид тулгуурласан тусгай машин механизмыг шинээр авч ажиллах юм.
Эдгээр байгууллагуудын нийт 686 хүний орон тоог 2013 онд хэвээр үлдээж ажиллах бөгөөд 2014 онд бүтэц орон тоог өргөтгөн хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөжээ. Улаанбаатар нэгтгэл нь Захирагчийн ажлын албаны харьяанд байх боловч Нийслэлийн Засаг даргын орлогч нарын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой ажиллахаас гадна хотын зам арчлалт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ус зайлуулах далан сувгууд гэх мэтчилэн ажлуудыг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл удахгүй ажиллаж эхэлнэ | ||
Үзсэн: 1569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.