![](/uploads/201309/news/thumb/eb930a80cb4d24e9f33f421852dc93c3_x3.gif)
Өчигдөр Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх нь сэдэвт сургалт семинар Хангарьд ордонд боллоо. Сургалтанд Хотын дарга Э.Бат-Үүл, АНУ-ын Денвер Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгчид болон Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.
Сургалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн төлөвлөж байгуулах, түүний арчилгаа хамгаалалтын ажлыг хэрхэн зохион байгуулдаг талаарх туршлагыг судлах ажээ. Түүнчлэн хотын ногоон байгууламжийн бааз суурийг бэхжүүлэх, ялангуяа шинээр тарьж нутагшуулах ургамлын төрөл зүйлийн судалгааг хэрхэн хийх, тэдгээрийг хэрхэн ногоон байгууламждаа тарьж ургуулах гол асуудлуудыг хөндлөө.
Ботаникийн цэцэрлэгийн туршлагыг судална | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.