![](/uploads/201508/news/thumb/eb928f4532db21389b800e8a3cad9bc4_x3.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
“Вестерн Холд” компани баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийг дэмжих, орон нутагт байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор орон нутагтаа 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан байна. Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангаж, валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулан, улсын төсөвт их хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орчин үеийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, баруун бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал үр дүнд хүргэнэ.
Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.