Шууд Chart

Сирид цохилт өгөхийг дэмжлээ

2013-09-06 09:53:59

 

АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хороо өнгөрсөн лхагва гарагт Сири улсын Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсний хариуд цохилт өгөхөөр санал болгосон Цагаан ордны тогтоолын төслийг дэмжлээ.
 
Тогтоолыг тус  хорооны 10 гишүүн дэмжиж, 7 нь эсэргүүцэж, 1 сенатор түдгэлзсэн байна. Уг хороонд санал хураалт явуулсан нь Сирийн талаар тогтоолыг Конгрессоор хэрэгжүүлэх боломжийг анх удаагаа албан ёсоор шалгаж байгаа бөгөөд 9-р сарын 9-нд тогтоолыг бүх Сенат болон төлөөлөгчдийн танхим авч үзэх юм. Уг тогтоол газар дээр явагдах үйл ажиллагааг авч үзэхгүй ч ерөнхийлөгч Асадын дэглэм сөрөг хүчинтэй тэмцэж буй байдлыг сулруулах явдал үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сирид цохилт өгөхийг дэмжлээ  
Үзсэн: 1753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй