9-р сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарласан аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас эхэлнэ.
Нээлтэд холбогдох яам, агентлагууд, эмнэлэгийн байгууллагууд оролцохоос гадна их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөө өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ.
Энэ аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилготой ажээ.
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өнөөдөр нээгдэнэ | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.