Шууд Chart

Хэлмэгдэгсдийг хүндлэн дурсах өдөр бурхан багшийн 1080 сэрэг дүрийг зална

2013-09-06 11:10:29

Дорноговь аймгийн Хамрын хийдэд “Их цогчин” дуганы нээлтийг хийж тус дуганд 1080 бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн залах гэж байна. Шашны томоохон энэ зан үйлийг үйлдэх 9-р сарын 10-ны өдөр сүсэгтэн олон уламжлал ёсоор  өглөө 08 цагаас Хамрын хийдээс шамбалын орон хүртэл явган  явна. Лам нар энэ үеэр  хонх дэншиг,  цан хэнгэрэг  цохиж  маань тарни хөгжөөн шамбалын оронд хүрч ламын чодбын цогчид, Дүйжүд нямбо хурах юм байна. Харин өдөр нь Цогчин дуганд Дашчэрвэв  равнай, Найдан чог, Өвгөн суваргад Ханд цэжү, Тойногийн сүмд дарь эх тус бүр хурах гэнэ.  Хэлмэгдэгсдийг хүндлэн дурсах энэ өдөр тэдэнд зориулан хурал хурж хүрэлцэн очсон олон түмэн зулын ерөөлд оролцож зул мандаах, хөөргөх зэрэг өөрийн буяныг арвитган нас барагсдын хойноос буян үйлдэх гэнэ. Говийн ноён хутагтын 5-р дүр Данзанравжаа 1851 онд шамбалын оронд залрах мөрийг гаргаж олон амьтныг шамбалын оронд дагуулах билэг ерөөлийг тавьснаас хойш 162 дах жилдээ энэхүү зан үйлийг үйлдэж байна. Шашин дэлгэрэхийн үүд болгож байгуулсан Их цогчин дуганд залж буй бурхад нь сайн цагийн  мянган бурханыг бэлэгдсэн төдийгүй хамаг амьтан хийгээд нийт монгол түмнийхээ  буян заяа цог хийморийг бататгахын тухайд юм хэмээн лам хуврагууд тайлбарлан хэллээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хэлмэгдэгсдийг хүндлэн дурсах өдөр бурхан багшийн 1080 сэрэг дүрийг зална  
Үзсэн: 2205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй