Өнөөдөр 14.00 цагт Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд эхэлнэ. 9-р сарын 6-8-ны хооронд үргэлжлэх тус хурлаар өнгөрөгч 2012 онд УИХ-аар баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, холбооны бүтэц, зохион байгуулалт зэргийг хэлэлцэн батална.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хуульчийн эрх авсан 4500 гаруй хуульчийн дунд өнгөрөгч долоо хоногийн турш цахимаар санал хурааж, их хурлын төлөөлөгчдийг сонгожээ. Тус хүрээлэнгийн цахим хуудсанд анхдугаар их хуралд нийт 500 төлөөлөгч сонгох байснаас 490 хуульчийг нь сонгогдсонд тооцсон байна.
Хуульчдын анхдугаар их хурал өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.