Шууд Chart

Засгийн газрын хуралдаан болж байна

2013-09-06 11:29:27

Өнөөдөр 10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оруулна. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдааны тухай болон Монгол, Италийн хэлэлцээрийн төслийн тухай оруулах аж.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.  Зарим нэгэн компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгох тухай асуудлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тавина. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Эдийн засгийн асуудлыг зохицуулах хөтөлбөр, Алт олборлолтыг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Засгийн газрын хуралдаан болж байна  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй