УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын 3 төлөөлөлтэй. 9 дүгээр сарын 4-нөөс гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийж эхэллээ. 10 хоног үргэлжилж дүүргийнхээ нийт 32 хороогоор тойрох энэхүү уулзалтаар гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн болон одоо хийж байгаа ажлаа танилцуулах, иргэдийнхээ санаа бодлыг сонсож хүсэлт санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорилго болгох юм байна. Нөгөө талаас дүүргийн удирдлага, харъяа хэлтсийн дарга нар, албан хаагчид гишүүдийн хамт уулзалтаар яваа нь иргэд аливаа тулгамдсан асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулж, газар дээр нь хариу авах боломжтой аж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайдын ажлын ачааллын улмаас энэ удаа тойрогтоо ажиллахаа хэд хоногоор хойшлуулжээ.
Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар тойрогтоо 10 хоног ажиллана | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.