![](/uploads/201508/news/thumb/b8be439689fc87f402f2465cc9c68734_x3.jpg)
Өнгөрсөн онд концессийн гэрээгээр долоон төслийг хэрэгжүүлэхээр болсон бол өнөөдөр мөн 7 гэрээг байгууллаа. Энэхүү долоон төслөөр хүүхдийн цэцэрлэг, авто зам, ахмадын сувилал зэрэг нийгмийн дэд бүтцийн чухал бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх юм байна.
Нийслэлийн хэмжээнд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтэц, эрүүл мэнд гээд бүхий л салбарын 46 төслийг концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон. Өнгөрсөн жил хэрэгжүүлж эхэлсэн зарим төслүүд л гэхэд дуусах шатандаа явж байгааг албаныхан онцолж байгаа юм.
2014 онд НИТХ-р Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг баталж, 37 төсөл хэрэгжихээр болсон. Харин 2015 оны 82-р тогтоолоор 9 төсөл нэмэгдэж, нийслэлийн хэмжээнд нийт 46 төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа ярьж байна.
Манай улсад концессийн гэрээгээр хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.