Шууд Chart

Даатгалын сангийн нөөц хөрөнгөөс хөрөнгийн зах зээлд оруулна

2015-08-21 15:38:36

Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд наймдугаар сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ болон Монголын Даатгагчдын Холбоо /МДХ/ хамтран Үнэт цаасны компаниуд даатгалын зах зээл болон даатгагдсан бондын талаар, Даатгалын компаниудад Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ болон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох сэдвээр сургалт, семинарыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд:

•    “Соёмбо даатгал” ХХК
•    “Хаан даатгал” ХХК
•    “Практикал даатгал” ХХК
•    “Мандал даатгал” ХХК
•    “Тэнгэр даатгал” ХХК
•    “Улаанбаатар хотын даатгал” ХХК –ийн төлөөллүүд

Мөн МХБ-ийн гишүүн ҮЦК-иудаас:

•    “АСЕ энд Т капитал ҮЦК” ХХК
•    “Би Ди Сек ҮЦК” ХК
•    “Ард капитал групп ҮЦК” ХХК
•    “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК
•    “Стандарт инвестмент ҮЦК” ХХК
•    “Тэнгэр капитал ҮЦК” ХХК
•    “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн төлөөллүүд оролцов.

Сургалтын үеэр МХБ-ийн зүгээс даатгалын нөөц сангаас ЗГҮЦ худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломж мөн хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, худалдан авахад шаардлагатай мэдээлэл, түүнд хэрхэн шинжилгээ дүгнэлт хийх, эрсдэл өгөөжийн талаар, МДХ-ны зүгээс  ҮЦК-иудад мэргэжлийн хариуцлагын даатгал болон даатгагдсан бондын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж харилцан санал бодлоо солилцлоо гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Даатгалын сангийн нөөц хөрөнгөөс хөрөнгийн зах зээлд оруулна  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-08-22 19:35
Хөгжилтэй орнуудад ийм жишиг байдаг. Гэвч манай нөхцөлд даатгалын сангийн засаглалыг сайжруулсаны дараа хийхгүй бол их аюултай. Одоо ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн нөөц хөрөнгийг банкинд хадгалуулаад хүүгийн зөрүүг иддэг практик байгааг зарим их хурлын гишүүд ярьж л байсан

Бидэнтэй нэгдээрэй