![](/uploads/201309/news/thumb/26369bafc33077aa1c9cc3f12b6e3ceb_x3.gif)
Энэ сарын 3-нд Нийслэлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог төрийн албан хаагчдаас албан тушаал дэвшүүлэх замаар нөхөх саналыг хэлэлцэн, дүгнэлт гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулж тогтоол гаргалаа.
Тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий 22 ажилтныг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, холбогдох байгууллагуудын томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Сонгон шалгаруулалтад 22 удирдах албан тушаалтан тэнцлээ | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.